Боловсролын сайд 12.9 тэрбум төгрөгийн тендер найзынхаа компанид авч өгчээ


Шударга, зарчимч, улс орон, иргэн, салбарынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг, хувийн эрх ашгаа хэзээ ч боддоггүй сайд Ц.Цогзолмаа нь салбарынхаа тендерийн үйл ажиллагаанд оролцож хэрхэн хууль зөрчин, нөлөөлж өөрийн найз нөхөд, танил талын компанийг шалгаруулдаг талаар олон баримт байна. Уг нь тендерийн хуулиар салбарын тендерүүдийг Засгийн газрын шийдвэр гарган Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулж, гүйцэтгэгчийг шалгаруулах ёстой юм байна. Гэтэл Цогзолмаа нь өртөг өндөртэй тендерүүдийг сонгон авч өөрийн яаман дээрээ шалгаруулалтыг хийсэн байна. Үүнээс эхлээд шударга сайд нь хууль зөрчиж эхэлжээ.

Сайд Цогзолмаа нь тендер үнэлэх ажлаа гэр бүлийн найз, одоо яаманд санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж буй Х.Галсанхүү мөн өөрийн хамаатан гэх Ховдын угшилтай яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир, бүхий л халаа сэлгээ, хууль зөрчсөн ажлаа хийлгэж байгаа нутгийн дүү, төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Мөнхөөлэй, тендерээр гаршиж хөрөнгөжсөн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр нараар голчлон хийлгэдэг юм байна.

Эдгээр хүмүүс бүгд Цогзолмаагийн татаасаар хууль зөрчин ажилд томилогджээ.

Тус яаманд түүнийг сайд болж ирсэнээс хойш тендерийг зохион байгуулалттайгаар нийлж, хууль бусаар хамтран хийдэг болсон талаар яамныхан нь шүүмжлэн ярьж байна. Маш олон тендерийн хууль бус үйлдэл байгаа бөгөөд өртөг өндөртэй тендерээс онцлон олон нийтэд хүргэе.

2018 оны төсвийн хуульд “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод баригдах АШУҮИСургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө, 12.900.000000, 2015-2020” гэж батлагдсан юм байна. /Эх сурвалж: Legalinfo.mn./

Хууль зөрчсөн ноцтой баримт 1: Цогзолмаа нь энэ оны 5 сард А/299 тоот тушаал гарган хуульд заасан “...их сургуулийн эмнэлгийн барилга ...” гэсэн нэрийг “...сургуулийн барилга” гэж сольсон байна. Энэ ажилд манай улсын хөрөнгө болгон 2015-2020 онд хэрэгжүүлэхээр 12.900.000.000 төгрөгийг баталсан байна. Энэ он буюу 2018 онд төсвийн хуульд баталснаар 5.000.000.000 төгрөгийг зарцуулах ёстой, энэ 5 тэрбум төгрөгийг юу юунд зарцуулахыг л сайд нь батлах ёстой байж.

Барилгын нэрийг маш хурдан өөрчлөнгүүтээ яаран шууд тендер зарлуулжээ. Үнэлгээний хороог Х.Галсанхүүгээрээ /түүнийгээ яамныхан, салбарынхаа хүмүүсийн дэргэд Гааяа гэж дууддаг юм байна./ ахлуулан байгуулжээ. Үнэлгээний хороог сайдын халамжид явдаг дүү Т.Ням-очир нь яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 6 сард тушаал гарган байгуулжээ.

Гааяа буюу Галсанхүү нь энэ тендерт сайд Цогзолмаагийнхаа найзын “Эрдэнэт-Орчлон” гэдэг ганцхан компанийг оруулан, түүнийгээ шалгаруулан, 11.500.000.000 /арван нэгэн тэрбум таван зуун сая/ төгрөг өгөхөөр болсон байна. Яагаад хот дотор баригдах, төсөвт өртөг өндөр энэхүү барилгын тендерт ганцхан компани оролцсон юм бол!!!

Хууль зөрчсөн ноцтой баримт 2:

“Эрдэнэт-Орчлон” ХХК нь Цогзолмаагийн гэр бүлийн найз Б.Султан гэгчийн компани юм байна.

Хууль зөрчсөн ноцтой баримт 3: Яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Ням-Очир нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэт-Орчлон” ХХК-д 2/8621 тоот албан бичгээр өгсөн мэдэгдэл гэдгийг өгчөө. Тус “...мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тендерийн баталгааг ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэжээ. Энэ нь тогтоосон хугацаанд тендерийн баталгаа болгон албан бичигт заасан мөнгийг төлөхгүй бол гэрээ байгуулахгүй гэсэн үг юм.

Гэтэл нөгөө “Эрдэнэт-Орчлон” ХХК нь албан бичигт заасан 14 хоногоос 4 хоног хэтрүүлэн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа Хөгжлийн Банкаар 579.0 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулан яаманд ирүүлжээ. Хугацааг нь ажиглавал 18 хоног болоод хэтэрчихжээ. Тэгэхээр уг нь яам энэ компанитай гэрээ байгуулахгүйгээр, тендерийг хүчингүй болгох ёстой байсан байна.

Хууль зөрчсөн ноцтой баримт 4: Т.Ням-очир дарга нь сайд эгчийнхээ заавраар “Эрдэнэт-Орчлон” ХХК-д явуулсан албан бичгэн дээрх “14” гэдэг тоогоо “21” болгон засчихжээ. Ингэж засаж дахин бичиг гаргахдаа өмнөх бичгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр. 2/8621” гэдгийгээ яг хуулаад бичсэн байна. Түүгээр ч зогсохгүй өмнөх “14 хоног” гэж бичсэн бичгээ яамныхаа бичиг хэргээс авч устган сольж өгчээ. Ингэж солихгүй бол эгч сайдынхаа найзын компанитай гэрээ байгуулах боломжгүй болох гээд байсан бололтой. Хууль бус үйлдлээ гарамгай далдалсан байгаа нь хэрхэн энэ ажилд гаршсан нь харагдаж байна.

Цогзолмаа нь Т.Ням-очир, Х.Галсанхүү нартай хамтран “Эрдэнэт-Орчлон” ХХК-д үйлчлэн, өөрсдийн хувийн ашиг сонирхол, шуналаа улсын эрх ашгаас дээгүүр тавьж, хөрөнгө мөнгө завших зорилгоор баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэл хийжээ.

Хууль зөрчсөн ноцтой баримт 5: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-очир нь “Эрдэнэт-Орчлон’’ ХХК 2018 оны 8 дугаар сард гэрээ байгуулжээ. Гэтэл Х.Галсанхүү нь “Эрдэнэт-Орчлон” ХХК-д 10 сард барилгын ажлын эхний гүйцэтгэл гэж 850.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээ байгуулснаас хойш нэг сар гаруйн хугацаанд энэ компани бараг тэрбум төгрөгийн ажил хийсэн байх боломжгүй юм!

Энэ компани тендерт 11.500.000.000 төгрөгөөр шалгарсан. Тооцоод үзвэл: 11.500.000.000-850.000.000=10.600.000.000

Тендерт шалгарсан 11.500.000.000 /арван нэгэн тэрбум таван зуун сая/ төгрөгнөөс нь Гааяа дарга найман зуун тавин сая төгрөгийг нь компанид олгосон. Үлдэгдэл нь арван тэрбум зургаан зуун сая төгрөг. Дараа жил л энэ үлдсэн мөнгийг нь найздаа хурдан өгөхгүй бол өөрт нь ашиггүй байсан тул Цогзолмаа энэ мөнгөө 2019 оны улсын төсөвт өөрчлөлт оруулж батлуулсан байна.

Зөвхөн найзынхаа компанид мөнгийг нь хурдан өгөхийн тулд хууль хүртэл батлуулж байгаа нь энэ хүний хэр шударга, үнэнч, хууль дээдлэгч, зарчимч болохыг харуулж байна. Үүнээс хэдийг нь өөртөө болон Гааяадаа авахаар тохирсон бол? Хэдийг нь 2020 оны сонгуульдаа зарцуулахаар төлөвлөж байгаа бол?

Хууль зөрчсөн ноцтой баримт 6: Шударга ариун сайд гэгдэх Цогзолмаа нь дээрх үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор барилгын нэрийг өмнө нь гаргасан өөрийн тушаалдаа нийцүүлэн “...сургуулийн барилга” гэж сольж, хөрөнгийг нэмж /15.6 тэрбум төгрөг болгон/ 2019 оны төсвийн хуульд оруулан батлуулсан байна.

Ингэхдээ 2018 оны төсвийн хуулиар баталсан “... эмнэлэгийн барилга төслийн хөрөнгө 12.900.000.000”. гэснийг “Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний Их Сургуулийн барилга 15.600.000.000” болгож өөрчилжээ. Түүгээр ч зогсохгүй “сургуулийн барилгын 2019 онд санхүүжих дүн нь 10.600.000.000” байна гэжээ. Дараа жилийн төсөвт компанид өгөх мөнгийг ингэж нарийвчлан тусган батлуулж байгаа нь санаандгүй биш санаатай үйлдэл юм байна. Үүнийг дараах баримтаас үзнэ үү.

Хууль зөрчсөн ноцтой баримт 7: Шударга, зарчимч, хүний гуйлгаар биш хуульд нийцсэн томилгоо хийдэг Цогзолмаа сайд найз “Эрдэнэт-Орчлон” ХХК-ийн захирал Б.Султаны хүү Тогтохыг яамныхаа маш чухал албан тушаал болох Гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн төлөвлөлт, олон улсын байгууллагын уялдаа, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хууль зөрчин томилуулжээ. С.Тогтохыг төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүйг төрийн албаны зөвлөл шалган тогтоосон байна. Энэхүү ажилд авах тушаалыг Цогзолмаагийн татаасны дүү Т.Ням-очир нь гаргажээ.

Тогтохын аавынх нь авсан тендерийн барилга Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод баригдах барилга!!!

Хүү нь барилгын төсвийг нь төлөвлөөд л, тэрбумаар нь нэмээд л, аавынх нь найз сайд эгч нь түүнийг нь батлуулаад л, аав ээж хоёр нь барилгыг нь бариад л!!!

Цогзолмаа болон түүний хамсаатнууд хэрхэн тендер “зохицуулдаг”, хэрхэн цоо шинэ сургуулийг лаборатори болгон хамаатны дүүгээ захирлаар нь томилсон, бусад хууль бус томилгоог яам, салбарт хэрхэн хийж байгаа, 2020 оны сонгуульд бэлдэн төсвийн болон төслийн хөрөнгийг түүндээ зарцуулж байгаа, албан тушаал, эд хөрөнгөөр бусдад нөлөөлж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар баримттай мэдээллүүд ирсээр байна. Цувралаар олон нийтэд хүргэх болно.

Төлбөртэй нийтлэв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)