Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалт ирэх 27-нд эхэлнэ

"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалт 2019 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 2–ны өдрүүдэд явагдана.

Ярилцлагад орохоор эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт  бүртгэл хийсэн иргэний и-мэйл хаягт БСШУСЯ-наас албан ёсоор цахим шуудан очих болно. Ярилцлага биечлэн болон онлайн хэлбэрээр явагдана.

Жич: Биечлэн ярилцлагад орох иргэн бүртгүүлсэн бичиг баримтын эх хувийг авч ирэхийг анхаарна уу.

Мөн ярилцлагад оролцох иргэд ярилцлагын өдрөөс хоцорсон тохиолдолд дахин ярилцлагын цаг олгохгүй бөгөөд зээлийн хөтөлбөрт тэнцээгүйд тооцно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)