Боловсон арга

Айлуудын хаалга амраадаггүй өдөр хоногууд үргэлжилж байна. Учир нь тухайн тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны материал тараах гэсэн ухуулагч нар ээлжлээд хаалга тогшиж буй. Зарим айл үүдэндээ “Саналаа өгөхгүй, тийм болохоор хаалга бүү тогш. Тогшвол ална” гэх мэт жаахан “зэрлэг” сануулга тавьж ч байна. Арай боловсон хүмүүс нь хаалгандаа уут наагаад “Сурталчилгааны материалаа үүнд хийнэ үү, хаалга тогших хэрэггүй” гэсэн байгаа юм. Амрах цагаар хаалга тогшоод байгаа нь тү вэгтэй. Гэвч ирэх дөрвөн жилд улс орноо хэнээр залуулах тухай маш чухал сонголтыг иргэд бид л хийх ёстой. Тиймээс нэр дэвшигчдийн мэдээллийг цааргалалгүй авч, судалж байж зөв сонголтоо хийх учиртай. Нөгөө талаас залхаж буй иргэдээ ойлгож, боловсон арга хэрэглэж буй нэр дэвшигч бас байна.

ИХН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй нэгэн бүсгүй орон сууцны орц бүрт өөрийнхөө сурталчилгааны хуудас, мэдээллийг агуулсан цаасан хайрцаг хананд тогтоогоод орхижээ. Хүссэн сонгогч нь тэндээс мэдээллийг авч танилцах боломжтой. Өөрөөр хэлбэл, сурталчилгааны материал тараахдаа ч сонгогчдод сонголт олгосон энэ арга нь иргэдэд ихэд таалагдаж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)