Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 95000 ширхэг сэрэмжлүүлэг байршуулжээ

73269269_453278982205244_3846374514736758784_n.jpg

 Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр  нийслэлийн хэмжэээни барилга, байгууламжуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг байршуулах ажлыг зохион байгууллаа.

 Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37,783 барилгын 85009 орц байдаг.

Тиймээс дээрх барилгуудын орц, гарц дээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий 95000 ширхэг стикер наалтыг байршуулж, иргэдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)