Боксын дасгалжуулагчид номын дуу сонсов

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Монголын боксын холбоотой хамтран дасгалжуулагчийн семинарыг энэ сарын 24-нд зохион байгууллаа. 

Тус семинарт Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, "Аварга" дээд сургуулийн захирал (Ph.D), Профессор Г.Сүхбат, МУБИС-ын багш, судлаач доктор Б.Бат-Отгон болон В.Лхамсүрэн, А.Амгалан, Д.Цолмонтуяа, Хүнс судлалын магистр М.Нармандах, Анагаах ухааны магистр Х.Бат-Ирээдүй, сэтгэл зүйн магистр М.Болормаа нар лекц уншив. Мөн AIBA-гийн төлөөлөгч А.Шабиб боксын дүрмэнд шинээр орсон өөрчлөлтийн талаар таннилцууллаа. Семинарт боксын нийт 40 дасгалжуулагч хамрагдсан бөгөөд оролцогчдод сертификат гардуулжээ. Дасгалжуулагчийн семинар зохион явуулахад ивээн тэтгэгчээр "ӨҮЖИН-МЕД" эмнэлэг ажилласан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)