Бод малд дохиоллын систем суурилуулж байна

Баянхонгор аймгийн Цагдаагийн газар мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бод малд чип буюу дохиоллын систем суулгаж эхэлжээ. Тус аймгийн Жаргалант, Галуут, Бөмбөгөр, Заг, Баянбулаг, Бууцагаан, Гурванбулаг зэрэг хангайн суманд малын хулгай их гардаг аж. Энэ ажлаа тус аймгийнхан Монгол Улсын хэмжээнд жишиг болно гэж үзэж байв. Тус аймгийн Засаг дарга энэ оны есдүгээр сарын 30-нд 557 тоот захирамж гарган, малд дохиоллын систем суурилуулахад зарцуулахаар Гамшгаас хамгаалах сангаас 2.5 сая төгрөг гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)