Бодит Бенжамин Баттон

Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийн гол дүр бүтээсэн "Бенжамин Баттон" киног үзээгүй хүн тун ховор биз ээ. Энэ кинонд төрөхдөө чөтгөрийн хүү гэгдэж, төрсөн эцэг, эхдээ гологдсон хүүг өнгөт арьст нэгэн хүн болгож өсгөж буй талаар гардаг. Бага насандаа өвгөн байсан Баттон харин нас ахих тусам залууждаг юм. Тэгвэл бодит байдал дээр энэ кинотой төстэй нэг хүү Бангладешт төрсөн талаар тус улсын эх баригч эмч нар шуугиж эхэлжээ. 

Бангладешийн Магурад төрсөн бяцхан хүүгийн эцэг, эх шинэ хүн мэндэлсэнд их баяртай байгаа аж. Ийм ховор зүйл дөрвөн саяд нэг удаа тохиолдох магадлалтай байдаг гэнэ.

Шинжлэх ухаанд ийм тохиолдлыг Хатчинсон Гилфордын хам шинж гэж үздэг. Ийм хам шинжтэй төрсөн хүүхэд дээд тал нь 13 нас хүртлээ амьдардаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)