Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд шалгалт хийсэн байна

Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шалгалт хийжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн батлагдсан удирдамжийн дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцан, газар дээр нь ажиллалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/631 дүгээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тоо болон сургалт, мэдэллийн төвүүдийн байршлыг шинэчлэн батлах тухай” тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 35 орон тоо батлагдсанаас 9 орон тоо дутуу, үүнээс 4 байгаль хамгаалагчийн сул орон тоонд нөөцөд байгаа иргэдээс авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албаны шалгалт өгч тэнцсэн 19, төрийн албаны тангараг өргөсөн 16, тангараг өргөөгүй 3 албан хаагч ажиллаж байна.

                                                                                                                                                                Эх сурвалж: БОАЖЯ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)