Б.Обама В.Путинд захидал илгээнэ

 Б.Обама Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Том Донилоноор уламжлуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бичсэн захидлаа танилцуулахаар төлөвлөж байна гэж “Foreign policy” сэтгүүлд бичив. Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн (ПХС) гэрээний тухай саналууд багтаасан уг захидалд Цагаан ордны тэргүүн зэвсэглэлийг цаашид хэрхэн хорогдуулахаар төлөвлөж буйгаа мөн өгүүлжээ.

Конгрессийн гишүүн Майк Рожерсын АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байденд хандаж бичсэн захидлын агуулга дээрх баримт бичигт тусгагдсан байна. М.Рожерс захидалдаа “2002 оноос хойш АНУ-ын удирдагчдын байр суурь өөрчлөгдөөгүй. Зэвсэглэлийн салбар дахь ямарваа асуудлаар Сенаттай тохирч шийдвэр гаргахыг Ерөнхийлөгчид хэлж өгнө үү” гээд, “зэвсэглэлтэй холбоотойгоор ОХУ-аас дэвшүүлж буй болон тус улсад хандсан бүх санал, санаачилгын талаар Конгресст бүрэн мэдээлэхийг” хүссэн байна.

Т.Донилон Москвад хоёрдугаар сард айлчлах бол, Дэд Ерөнхийлөгч Ж.Байден Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хоёрдугаар сарын эхээр Мюнхенд “зарлагдаагүй” хэлэлцээ хийх гэнэ. Зэвсэглэлийн ямар хэлбэрийн талаар Вашингтон Оростой ярилцах нь тодорхойгүй байгааг “Foreign policy” тэмдэглэв. Гэвч зарим эх сурвалж АНУ-ын засаг захиргаа стратегийн цөмийн байлдааны цэнэгт хошуу, тактикийн цөмийн зэвсэг, ПХС-ийг хөндөж ярилцахад бэлэн гэж нотолжээ. Орос, Америк 2010 оны хавар Стратегийн давшилтын зэвсэглэл-3 (СДЗ) гэрээнд гарын үсэг зурсан нь 2011 оны хоёрдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Үүнээс өмнө тус хоёр орны дунд СДЗ-1, СДЗ гэрээ үйлчилж байгаад 2009, 2012 онд хүчинтэй хугацаа нь дууссан байна.

Европт ПХС байгуулах Америкийн төлөвлөгөө хоёр талын харилцаан дахь хамгийн хурц асуудлын нэг. Эл сэдвээр өнгөрсөн оны хавар “Их найм”- ын чуулган дээр ярилцана гэх хүлээлт байсан ч талаар болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)