Б.Обамагийн охиныг 70 хониор “авна”

Кенийн иргэн, шүүгч мэргэжилтэй Феликс Кипроно Цагаан ордны тэргүүн Б.Обамагийн том охин Малияд дурлаад удаж байгаа гэнэ. Тиймээс ирэх долдугаар сард Кенид айлчлах АНУ-ын Ерөнхийлөгчөөс охиныг нь гуйхаар төлөвлөжээ. Үндэстнийхээ ёс заншлын дагуу тэрбээр сүйт бүсгүйн инжинд нь 70 хонь, 50 үхэр, 30 ямаа өгөхөөр бэлтгэж байгаа сурагтай. Гэхдээ хэрэв аав нь зөвшөөрвөл шүү дээ. Кипроногийн хувьд Малияг насан туршид нь жаргааж чадна гэж итгэж байгаа шигээ аавыг нь ч ятгаж дөнгөнө  гэсэн найдвар тээж байгаа тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр өөрийгөө мөнгөний төлөө ийм юм хийгээгүй гэдгийг онцлоод Малияг 2008 оноос л “онилоод” байгаагаа учирлажээ. Аз нь шовойгоод аавыг нь “урвуулж” чадвал шүүгч залуу гэрлэснийхээ дараа эхнэрээрээ үнээний дэлэн шувтруулж, кени үндэснтний хоол хийлгээд их л энгийн амьдрахаар төлөвлөсөн гэх. Малия Энн Обама 16 настай, “Sidwell friends school”-д сурдаг. Дашрамд, Барак Обамагийн эцэг кени гаралтай. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)