БНХАУ-ын 758 иргэнийг өнөөдөр орой Монгол Улсаас албадан гаргана

ТЕГ, ЦЕГ-т саатуулагдаад буй БНХАУ-ын 758 иргэнийг өнөөдөр орой Монгол Улсаас албадан гаргана хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Тэднийг байрлаж байсан зочид буудлуудаас галт тэрэгний буудалд хүргэж, галт тэргээр Замын-Үүдийн боомтод хүргэх юм байна.

Хэргийг сануулахад, цахим болон мөрийтэй тоглоомын зорилгоор анх 80 орчим иргэн манай улсад нэвтэрсэн байсан бол 9-10 дугаар саруудад нэмэгдсээр, энэ тоо 800-д хүрчээ. Уг ажиллагааг БНХАУ-ын дөрөв, Монгол Улсын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)