БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод "Цагдаагийн олимп" зохион байгуулагдана

 Энэ сарын 8-18-ны хооронд БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод  "Цагдаагийн олимп" зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн манай улсын цагдаа, дотоодын цэргүүд анги байгууллагын алба хаагчид тав дахь жилдээ оролцох гэж байгаа бөгөөд нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль авч байжээ.

 "Цагдаагийн олимп"-д оролцох алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын есөн төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүслээ. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)