БНХАУ-ын буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Түүнчлэн буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуэн Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нарын айлчлалын дүнг хэлэлцлээ.  Эдгээр айлчлалын хүрээнд тохирсон асуудлуудыг шийдэх чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Тухайлбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалаар олгох болсон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах чиглэлээр шуурхай ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болголоо. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)