БНХАУ, Унгар улсад суралцах боломжийн талаар танилцуулна

Scholarship тэтгэлэг

2019 оны аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд БСШУСЯ-наас БНХАУ болон Унгар улсад суралцах боломжийн талаар оюутан залууст дэлгэрэнгүй танилцуулна. Тодруулбал, 15-нд БНХАУ-ын шилдэг их дээд сургуулийн нээлттэй өдөрлөг, 16-нд Унгар Улсын шилдэг их дээд сургуулийн нээлттэй өдөрлөг болох аж. Тус өдөрлөгүүд МУИС-ийн Төв номын сангийн байранд болох ба хөтөлбөрийн хүрээнд шилдэг их дээд сургуулиуд, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, БНХАУ, БНУУ-д суралцах боломжуудыг танилцуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)