БНХАУ-тай хиллэдэг автозамын хилийн боомт энэ сарын 29-ний өдөр амрана

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 12 дугаар сарын 29-нд нийтээр тэмдэглэх баярын өдөр байхаар заажээ. Иймд, БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)