БНХАУ коронавируст өртсөн орнуудад 2 тэрбум долларын тусламж үзүүлнэ


Хятад улс коронавирусаар нэрвэгдсэн орнуудад хоёр тэрбум доллар олгохоор шийджээ. Энэ тухай Хятадын удирдагч Ши Жиньпин цахим хэлбэрээр болж байгаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73-р чуулганаар мэдэгджээ. Түүний хэлснээр бол Хятад улс хоёр тэрбум долларыг Covid-19-ийн эсрэг олон улсын хамтын ажиллагаанд түлхэц өгөх зорилгоор цар тахалд өртсөн орнуудад тэр дундаа хөгжиж буй орнуудад коронавирустастай тэмцэхэд болон нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд зориулж ирэх хоёр жилд гаргах аж. Ши Жиньпин хэлэхдээ, НҮБ-ын туслалцаатайгаар Хятадын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн агуулах байрлуулж, коронавирусийн эсрэг эм тариаг шаардлагатай улс орнуудад хүргэх гаалийн саадгүй замыг гаргахаар зохин байгуулах аж. Уг тусламжийг ямар улс орон авахыг Хятадын удирдагч тодорхой заагаагүй байна. Үүний зэрэгцээ АНУ Хятадыг коронавирусын дэгдэлтийг нуун дарагдуулсан хэмээн буруутгаж, тахал өвчний учруулсан хохирлыг төлөх ёстой гэж мэдэгдсээр байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ДЭМБ-ыг Хятад улстай хуйвалдсан гэж үзэн тус байгууллагын санхүүжилтийг зогсоосон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)