БНХАУ-д 3.69 сая тонн коксжих нүүрс нийлүүлэв

Австралийн нийлүүлэлт багасаж, АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хурцадсан ч урд хөршийн коксжих нүүрсний импорт дөрөвдүгээр сард өсжээ. Тодруулбал, БНХАУ өнгөрсөн сард 7.43 сая тонн коксжих нүүрс импортолсон нь гуравдугаар сарынхаас 21, 2018 оны мөн үеийнхээс 61.1 хувиар илүү аж. Монгол энэ хугацаанд 3.69 сая тонн коксжих нүүрсийг тус улсад нийлүүлсэн нь гуравдугаар сарынхаас 12.9 хувиар илүү үзүүлэлт болохыг мөн тэмдэглэжээ. Харин Австралийнх 22.1 хувиар багасаж, 2.77 сая тоннд хүрснийг argusmedia.com цахим хуудсанд мэдээлэв. 

Тэгвэл АНУ-ын коксжих нүүрсний экспорт дээрх хугацаанд өмнөх сарынхаасаа тав дахин өсөж, 308 789 тоннд хүрсэн байна. Хэрэв Вашингтон, Бээжингийн худалдааны маргааны хэлэлцээрт ахиц гарвал АНУ агуулах дахь нүүрсээ урд хөршид нийлүүлэхэд бэлэн гэнэ. БНХАУ дөрөвдүгээр сард ОХУ-аас 504 873 тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сарынхаасаа 21 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов. Түүнчлэн Индонез улсаас 44 000 тонн коксжих нүүрс худалдан авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)