БНХАУ-д хандивласан 30 мянган хонины тухай баримтат кино ирэх аравдугаар сард үзэгчдэд хүрнэ

БНХАУ-д цар тахал гарч эхлэх үед  Монгол Улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай Хятадын уран бүтээлчид  баримтат кино хийхээр болжээ.

Тодруулбал, Өчигдөр Хятад улсаас тус баримтат киноны зураг авалтыг албан ёсоор эхлүүлж байгаагаа зарласан байна. Баримтат киног ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, продюсер Д.Энхбаяр санаачилсан гэнэ. Харин киноны найруулагчаар "Чонон сүлд" киноны туслах найруулагчаар ажилласанД.Нанжид болон найруулагч Чин Жао нар ажиллахаар болсон байна. 

Тус баримтат кино нь ирэх аравдугаар сарын сүүлээр нээлтээ хийх бөгөөд зураг авалтыг Монголын 21 аймгийн малчны хотонд хийхээр төлөвлөж байгаа ажээ. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-д айлчлал хийж, 30 мянган хонийг тус улсад хандивласан юм.


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)