БНХАУ-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй залууст зориулсан өдөрлөг болно

Монгол дахь хамгийн анхны олон улсын боловсролын групп болох "Фаро" International Education Group гадаад хэл сонирхогчдод зориулсан цуврал өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэхүү уламжлалаараа хятад хэл сонирхогчид болон БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй залууст зориулсан Хятадын боловсролын өдөрлөгөө зохион байгуулах гэж байна. "Сэрүүлэг оффис бюлдинг"-ийн 17 давхарт энэ сарын 14-нд 11.00 цагаас ердөө ганцхан удаа зохион байгуулагдах аж.

Өдөрлөгт: 

  1. Хятадад хэрхэн тэтгэлгээр суралцах вэ? (FARO International Education Group-ийн үүсгэн байгуулагч А.Бямбажаргал)
  2. Хялбархан хятад хэл (FARO International Education Group-ийн хятад, англи хэлний багш А.Энхцэцэг)
  3. Урилгаар Г.Бумцэнд нар хүрэлцэн ирж оюутан залууст зөвлөгөө өгөх юм байна.

Дашрамд дурдахад, тус байгууллага нь Монголд анх удаа Oxford international-ийн хөтөлбөр нэвтрүүлсэн бөгөөд төгсөгчидөө "Оксфорд"-ын сертификаттай төгсгөдөг нь тэдний гол давуу тал юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)