БНХАУ-д таван өдөр тутамд нэг тэрбумтан төрдөг

Дэлхий дээр сүүлийн 20 жилд 1300 тэрбумтан төрсөн байдаг аж. Сүүлийн 20 жилд төрсөн тэрбумтнуудын дунд хийсэн судалгаагаар БНХАУ-ын тэрбумтнууд Азийн нийт тэрбумтнуудын 71 хувийг эзэлдэг сонирхолтой тоо юм. Түүнчлэн 2009 онтой харьцуулахад тэндэхийн үлэмж баячуудын тоо 35 хувиар өссөн гэнэ. Өнгөрсөн жилд Ази тивээс 113 хүн шинээр тэрбумтны жагсаалтад орж ирснээс 80 нь Хятадаас гаралтай.

Харин Хятадыг хасвал Хонконг, Энэтхэгээс 11 тэрбумтан төрсөн нь шар тивдээ дээгүүрт орох үзүүлэлт.

Буурал Европоос 56 тэрбумтан төрсөн ч тэдний нийт хөрөнгөнд нэг их өөрчлөлт ороогүй байна.

Харин АНУ-д 41 хүн тэрбумтан болсон ч 36 нь энэ жагсаалтаас хасагджээ. Европчуудын хувьд үе удам дамжсан баячууд олон бий. Харин АНУ-д удам гэхээсээ өөрсдөө бүтээсэн тэрбумтнууд их байдаг аж.

Тэрбумтнуудын жагсаалт

  • АНУ-д

2014: 533

2015: 538

  • Европ

2014: 327

2015: 339

  • Ази

2014: 487

2015: 520

Дэлхий даяар өөрсдийн бизнес, ажил мэргэжлээр ялгарч тэрбумтан болсон 917 хүн, 3.6 триллон ам.долларын хөрөнгөтэй гэж бүртгүүлсэн. Эдгээр баячуудын 23% нь 30 хүрэхээсээ өмнө бизнесийн гараагаа эхлүүлсэн бол 68% нь 40 нас хүрэхээсээ өмнө өөрийн кампаниа байгуулсан түүхтэй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)