БНХАУ дэлхийн улс орнуудыг коронавирусийг устгахад хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалжээ


Хятад улс коронавирусын эсрэг шийдэмгий, үр дүнтэй арга хэмжээ авч байгаа хэдий ч эл өвчнийг бзр мөсөн дарахын тулд дэлхийн нийтээрээ хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ. Эл аймшигт өвчин хил хязгаарыг мэддэггүй. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэг түүнийг арилгахын тулд хамтран ажиллах ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн тэрбээр Хятад улс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцлагатай байр суурьтай байгаа бөгөөд нөхцөл байдлыг хяналтдаа оруулж эхэлснийг онцолжээ. Өмнө нь Европын Холбоо гишүүн орнуудаа шинэ төрлийн коронавирусын тархалтын эсрэг хамтран ажиллахыг уриалсан юм. Сүүлийн үеийн мэдээллээр Хятадад COVD-19 коронавирусний халдварын 63,8 мянган тохиолдол бүртгэгдэж, 1390 хүн нас бараад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)