БНСУ-ын Сhung-Ang их сургуультай хамтран “Fact Check” сургалт зохион байгууллаа

МСНЭ, Солонгосын сэтгүүлчдийн холбоо, БНСУ-ын Сhung-Ang их сургуультай хамтран “Fact Check” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Уг сургалтын үеэр Солонгосын Хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгийн захирал асан, өдгөө сэтгүүл зүйн сургалтаараа алдартай Chung-Ang их сургуулийн профессор, доктор Ли Мин Кю “Мэдээллийн эрин үе дэх сэтгүүл зүй юу болж хувирах вэ? Нийгэм биднээс юу хүлээж байгаа вэ гээд олон асуудлыг fact check тогтолцоотой холбов. Нийгэмд худал, хуурмаг мэдээлэл асар их байгаа бөгөөд сэтгүүлч нийгмийн сайн сайхан, шударга ёс, үнэний төлөө тэмцэгчид мөн юм бол мэдээллийг шалгадаг тогтолцоог хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага болсон” гэв. Мөн Солонгост нэр хүнд бүхий редакц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтарч fact check төвийг байгуулсан байна. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээнд хүн итгэж болох бодитой байх ёстой. Энэ чиглэлд МСНЭ, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)