БНСУ-ын инженерүүдээс туршлага судалжээ

БНСУ-ЫН ИНЖЕНЕРҮҮД ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫНХАНД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

БНСУ-ын Төмөр замын сүлжээний хэрэг эрхлэх газар болон тус улсын Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн удирдах албан тушаалтнууд болон инженерүүд Монгол Улсын төмөр замын салбарынханд сургалт явууллаа. Сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК болон Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж буй Батлан хамгаалах яам зэрэг байгууллагын 20 гаруй мэргэжилтэн хамрагдав.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалт Төмөр замын хөгжлийн бодлого, Төмөр замын төслийн хэрэгжилт, Барилгын ажлын менежмэнт, Хотын төмөр замын тээвэр, Монгол Улсад хэрэгжүүлэх төмөр замын салбарын төсөл хөтөлбөрүүдэд БНСУ-ын зүгээс оролцох, дэмжлэг үзүүлэх боломж бололцоо, цаашдын хамтын ажиллагааны асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Энэхүү сургалт нь 2015 онд анх удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил хоёрдахь удаагаа зохиогдож, БНСУ-ын төмөр замын салбарын туршлага, шинэ ноу хауг танилцуулж, мөн төмөр зам барих бэлтгэл ажлын явц, үе шат, төлөвлөлт, маршрут, гүйцэтгэл, гүүрийн байгууламж, түүний технологи зэрэг олон талын мэдээлэл өгсөн, үр дүнтэй сургалт боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)