БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Тэрбээр өнөө өглөө БНХАУ-ыг зорихоор Буян-ухаагаас нисжээ.

Айлчлалын үеэр Ли Наг Ён нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх үеэр хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн.

Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр тал тохиролцжээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр БНСУ-ын Ерөнхий сайдаас харилцан визгүй зорчиж асуудлыг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарал тавихыг хүсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)