БНСУ-д 1263 монгол хоригдож байна

БНСУ-д оршин сууж байгаа гадаадын иргэд гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдлээ хэмээн тус улсын Цагдаагийн газраас мэдээллээ.

Ялангуяа дээрмийн хэрэг хоёр дахин нэмэгдсэн нь түгшүүр төрүүлж байгаа аж. БНСУ-ын Цагдаагийн газрын 2010 оны тайланд бичсэнээр гадаадын 23344 иргэн хэрэгт холбогдсоноос онц аюултай дээрмийн хэрэг өсөж, өнгөрсөн жил 133 байсан бол энэ онд 260 болсоноор , 95.5 хувиар өссөн гэнэ.

Мөн хулгай 49.0, хүн амины хэрэг 21.2, хүчин 10.5 хувь нэмэгджээ. БНСУын шоронд хоригдож байгаа гадаадын иргэдийг хятадууд (13427) тэргүүлж, вьетнамчууд 2120 хэргээр удаалсан байна.

Манай иргэд 1263 хүн хэрэгт холбогдож, дараагийн дугаарт бичигджээ.

М.Сугараа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)