БНСУ-д суралцах оюутнуудын анхааралд

БНСУ-д суралцах оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах тодруулга, мэдээллийг албан ёсоор ирүүлэв.

1. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй, танхимын сургалт хэвийн явагдаж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлнэ.

2. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй боловч танхимын сургалт явагдаагүй, цахим хэлбэрээр хичээллэж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцаах болно.

Нислэгийн тийз худалдан авсан оюутны зорчигчийн мэдээлэл, сургуулийн хичээллэх хэлбэрийг нягтлах явцад тухайн сургууль цахимаар хичээллэж буй нь тогтоогдвол зорчигчийн тийзийг хүчингүй болгож, нислэгт суулгахгүй болохыг анхаарна уу гэж ГХЯ-наас анхааруулав


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)