БНСУ-д нударга зөрүүлэх Монгол тулаанчид

БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ARC002” тэмцээн долдугаар сарын 18-нд болно. Тус тэмцээнд Монголын сонирхогчдын боксын ОУХМ, Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүнжав нар тулалдах нь. Өнгөрсөн тавдугаар сард 12 дахь ялалтаа байгуулсан М.Нандин-Эрдэнэ 75 кг-д 19 дэх тулаанаа хийх бол Н.Чингүнжав 70 кг-д “ROAD”-ын гурван тулаанд аваргалсан БНСУ-ын тулаанч Пак Си Вонтой нударга зөрүүлнэ.