БНСУ-аас 255 том хүн, 6 нярай хүүхдийг эх оронд нь авчирлаа

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 255 том хүн, 6 нярай хүүхдийг эх оронд нь авчирлаа.

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр гарган ийнхүү авч ирсэн. 

Тэд БНСУ-д COVID-19-ийн шинжилгээ өгч сөрөг гарсан учраас ийн авчирч буй юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах аж. Ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)