БНСУ-аас Монголын боловсролыг дэмжих сангийн тэтгэлгээ гардууллаа

БНСУ-ын Нам Янжү хотын Монголын  боловсролыг дэмжих сангийн 21 удаагийн тэтгэлэг олгох үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаа Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойд зориулсан "Солонгосын 7 хоног" арга хэмжээний үеэр боллоо. БНСУ-ын Намянжү хотын Монголын боловсролыг дэмжих сангаас сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой тэтгэлэгийн батламжийг оюутан сурагчдад гардууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга оролцож тэтгэлэгт хамрагдсан нийт оюутан сурагчдад сурлага хөдөлмөрийн амжилт хүсээд, тус сангийн үйл ажиллагааг явуулж буй албаны хүмүүст талархал илэрхийллээ. Өдөрлөгийн үеэр тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад батламж гардуулахаас гадна нийслэлийн БЗД-ийн 79 дүгээр сургууль, 167 дугаар цэцэрлэгийн удирдлагуудад боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн батламж гардууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)