БНАСАУ-ын хэвлэл мэдээллийхэн Ким Жон Унын үйл ажиллагааны талааар мэдээлэв


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Самжиён хотын бүтээн байгуулалтад оролцсон ажилчдад талархал, талархал илэрхийлсэн тухай тус улсын төв сонин "Нодон Синмун" Ням гарагт /2020.04.26/мэдээлэв. “Хүндэт удирдагч, нөхөр Ким Жон Ун Самжиён хотын бүтээн байгуулахад чин сэтгэлийн хувь нэмэр оруулсан ажилтнуудад талархал илэрхийлэв” хэмээн тус хэвлэлд бичсэн байна. Ингэхдээ талархлыг захидлыг хэзээ, ямар хэлбэрээр илэрхийлсэн, одоо төрийн тэргүүн хаана байгааг зэрэг талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Үүнээс гадна, Ким Жон Ун пүрэв гарагт ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюгановоос түүний ОХУ-д хийсэн айлчлалынх нь нэг жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын цахилгаан хүлээн авлаа гэж БНАСАУ-ын төрийн мэдлийн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KSNA/ бямба гарагт мэдээлжээ. Ким Жон Ун энэ сарын 12-оос хойш олон нийтийн өмнө гараагүй, мөн сарын15-нд болсон БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч өөрийг өвөг эцэг Ким Ир Сенийг төрсөн өдрийн баярт оролцоогүйн улмаас түүний биеийн байдал муу байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)