БНАСАУ-ын далайчдад хорих ял оноолоо

Япон тэнгис дэх Оросын хилчид рүү халдсан хэргээр 2019 оны намар баривчлагдсан БНАСАУ-ын далайчдын нэгийг ОХУ-ын Находка хотын шүүхээс гэм буруутайд тооцож, долоон жил хорих ял оноожээ. Урьд нь уг халдлагад оролцсон өөр нэг этгээдэд дөрвөн жил хорих ял шийтгэсэн байна. Одоо бусад 15 хүний хэргийг хэлэлцэж байгаа гэнэ. Оросын хилчид Япон тэнгист 2019 оны есдүгээр сарын 17-нд эргүүл хийхдээ ОХУ-ын эдийн засгийн онцгой бүсэд хулгайн ан хийсэн БНАСАУ-ын далбаат хоёр болон моторт 11 завийг илрүүлсэн юм. Далбаат завин дээр байсан хүмүүс хилчид рүү зэвсэгт халдлага үйлдсэний улмаас цэргийн дөрвөн албан хаагч шархадсан. Халдлага үйлдсэн этгээдүүдийг есдүгээр сарын 20-нд Находка хотын боомт руу хүргэсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)