БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо 2018 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчилж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)