Б.Мусолинийн мөнгөөр хөрөнгөжсөн гэж Ватиканыг буруутгав

 Бенито Муссолинийн фашист дэглэмийн мөнгөөр Их Британи, Франц, Швейцарьт Ватикан нууцаар үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэж “Guardian” бичлээ. Дэлхийн II дайны үеийн архивийн материалыг судалж, ийм дүгнэлтэд хүрчээ. Гэгээн Ширээт улс хуурамч компаниудын нэрээр Лондоны Сент-Жеймсийн талбайд офисын хэд хэдэн барилга эзэмшдэг гэнэ. 2006 онд 15 сая фунт (23.8 сая доллар)-ээр худалдан авсан уг барилгуудын жинхэнэ эзэн нь Ватиканы мэдлийн “Profirma SA” компани. Швейцарьт бүртгэлтэй тус компанийг 1940-өөд онд холбоотны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаанд оролцсон гэж сэжиглэдэг байна. Ватикан 1929 онд фашист дэглэмийг хүлээн зөвшөөрсний хариуд Муссолини гар цайлгасан аж. Уг мөнгөд суурилсан хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар Ватиканд 500 сая фунт (792.8 сая доллар)-ийн орлого авчраад байна. Харин Гэгээн Ширээт улсын Лондон дахь албан ёсны төлөөлөгч Антонио Меннини Британийн сонинд гарсан дээрх нийтлэлийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)