Б.Мудранов: Дуулахдаа тааруухан болохоор төрийн дууллаа дагаж дуулаагүй

Сэргээштэй холбоотой асуудлын улмаас энэ удаагийн олимпийн наадамд нийт тамирчдынхаа 1/3-ийг алдчихаад буй Оросын багийн анхны алтан медалийг жүдо бөхийн 60 кг-ийн жинд зодоглосон Беслан Мудранов авчирсан билээ. Тэрбээр гайхалтай ялалтынхаа дараа "Советский спорт"-д ийн ярьжээ.

"Энэ медаль манай багийн хувьд маш чухал гэдгийг ойлгохын дээдээр ойлгож байна. Миний хувьд эхний тойрогт Голландын Йерен Моорентой хийсэн барилдаан хамгийн хэцүү нь байсан. Бие бялдрын хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд их ядарсан. Моорентой өмнө нь цөөнгүй удаа тулж байсан болохоор дэвжээнд юу хийх ёстойгоо сайн мэдэж байлаа. Харин тэр өмнөхөөс огт өөрөөр барилдсан нь багагүй хүндрэл учруулсан шүү.

Шигшээ барилдаанд миний өрсөлдөгчөөр дэлхийн чансааг тэргүүлэгч Өмнөд Солонгосын тамирчин шалгарсан нь гайхахаар зүйл биш байлаа. Хамгийн чухал нь нервтэж болохгүй гэдгийг ойлгож байсан. Гурван минут орчим тулсны дараа түүнийг ядарч байгааг мэдэрч, өөртөө улам итгэлтэй болсон.

ОХУ-ын төрийн дууллыг яагаад дагаж дуулаагүй юм бэ гэж үү? Зүгээр л би дуулахдаа тааруухан учраас дагаж дуулаагүй юм".


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)