"Би согтуугаар жолоо барьж байна" гэж онгирчээ

Шуурхай удирдлагын төв рүү утас цохисон нэгэн эр өөрийгөө ингэж матжээ. Ийм үйл явдал энэ эхний өдөр болсон талаар Америкийн Флорида мужийн цагдаагийн офицер цахим хуудсандаа мэдээлсэн юм. Майкл хэмээх иргэн нэлээд согтсон нь хэл ээдэрч, үгээ олон удаа давтаж байснаас мэдрэгдсэн талаар тэр өдрийн жижүүр тайландаа дурдаад "Би согтуугаар жолоо барьж байна,яадаг юм" гэж онгирсон гэдгийг онцолсон юм. Өөрийн овог, хаана яваагаа ч хэлж чадахгүй болтлоо "муудсан" тэр эр "Тайван, сайхан унтаарай" гэж хэлээд утсаа тасалсан юм байна. Шуурхай удирдлагын төвийнхөн утасных нь байршил тогтоогчоор өөрийгөө матсан согтуу жолоочийг авто замын голд, машиндаа унтаж байхад нь олж баривчилжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)