БИЧЛЭГ: Монголын сагсан бөмбөгчид Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн Азийн АШТ БНХАУ-д дөнгөж сая дууслаа. Өнөө жил тивийнхээ шилдэг болохын төлөө эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдсөн юм. Азийн АШТ-д гурван жил дараалан аваргын төлөө шалгарсан Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан мөнгөн медаль хүртэв. Энэ жил манай шилдэг тамирчдын нэг Г.Цэнгүүнбаяр тус тэмцээнийг өнжсөн юм.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан медаль хараахан хүртээгүй ч Азийн шилдэг дөрвөн багийн нэгээр тодров.

Азийн АШТ-ий бэлэгдлийн гурван тоглогчийн нэгт Д.Дэлгэрням багтаж, давхар цохилт хийлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)