Бичлэг: Модель бүсгүй богино шорттой Лондоны гудамжаар явахад...

Youtube сувагт элдэв сонин хачин бичлэг оруулдгаараа алдартай Жэйсон Моментс хэмээх залуу энэ удаа модель бүсгүй Эв Альятай хамтарч шинэ бичлэг хийсэн нь цахим ертөнцөд дуулиан тарьжээ. Олны анхаарлыг татаж чадах сайхан бүсгүй энэ удаа богино шорт, урт оймсоор гангарч, Лондон хотын төвөөр алхсан байна. 

Эв энэ бичлэгийнхээ талаар өөрийн инстаграм хуудсандаа "Энэ бичлэгийг хийхэд үнэхээр хөгжилтэй байсан. Иймэрхүү хувцас өмссөн үед бусдад яаж нөлөөлж байгааг мэдэхэд таатай байлаа. Бүх л үед богино хувцас өмссөн охид бүсгүйчүүд олны анхаарлыг татдаг болохыг мэдэж болохоор байна" гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)