Бичлэг: Зүрх нь харагддаг орос охин 7 нас хүрлээ

Хоёр жилийн өмнө тун ховор төрлийн зүрхний өвчтэй орос охины талаар цахим ертөнцөд анх мэдээлж, олны сонорт хүрч байв. Энэ охиныг Вирсавия Борун гэдэг бөгөөд өдгөө 7 настай охины зүрхний цохилт нь харагддаг онцлогтой. Түүнийг анх төрснийх нь дараа удаан амьдрахгүй хэмээн эмч нар анхааруулсан ч өдгөө охин бусдын адил сургуульд сурч, эрдэмд суралцаж байгаа аж. Хэдийгээр орост төрсөн ч төрөлхийн хүнд өвчнөөсөө болж өдгөө Флоридад амьдрах болжээ.

Өдгөө Вирсавия цахим ертөнцөд од болсон юм. "VirsaviyaWarrior" хэмээх юүтүб хуудсанд өдөрт тутамд бичлэг оруулдаг аж.

Торако абдоминалын синдром гэгддэг энэ төрлийн өвчин тун ховорт тооцогдоно. 

Түүний ээж Дари Борун охиныхоо талаар "Анх эмч нар охин чинь амьд үлдэхгүй гэж хэлсэн. Гэхдээ охиноо анх хараад надад бурхнаас онцгой бэлэг өгсөн юм шиг санагдаж байлаа" гэж ярьжээ. Дари удалгүй Оросоос нүүж, Америкт очсон ч эмч нар ижилхэн утгатай зүйл ярьж байв. Цусны даралт багатай тул охиныг хагалгааг тэсэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байлаа.

Өдгөө охины гэр бүл түүнийг хагалгааг давж гарах хүртэл тохиромжтой цагийг хүлээж байгаа юм. Түүн шиг ийм эмгэгтэй төрөх нь тийм ч олон биш. Шинээр мэндэлсэн 1 сая хүүхдийн 5.5 нь ийм эмгэгтэй төрдөг гэнэ. Одоогоор яг ямар учраас ийм эмгэгтэй төрдөг нь тодорхойгүй байна.

Сонирхуулахад, сүүлийн 12 сард түүний эмчилгээнд зориулж, хандив цуглуулж эхэлсэн бөгөөд өдгөө 71 мянган ам.долларт хүрээд байгаа аж.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)