Бичлэг: Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хувьсгал хийсэн бүтээл

Гадны ихэнх орнуудад хурдны замын хажууд хаалт хийж, машин хурдтай эргэсэн тохиолдолд аюул ослоос сэргийлж байдаг. Эдгээр нь машины хурдыг сааруулах үндсэн зорилготой боловч зарим тохиолдолд маш том ослын үндэс болох нь бий.

Тэгвэл БНСУ-ын нэгэн компанийн бүтээсэн замын хашлага замын хөдөлгөөний аюулгүй байдалд хувьсгал хийж байна. Хуванцараар бүтээсэн уг хашлагад өнөөдөр туршилт хийсэн бөгөөд жижиг оврын автомашинаас өгсүүлээд том оврын ачааны тэрэг, бүр автобусаар хүртэл туршилт хийжээ. 

Тун удахгүй БНСУ-ын хурдны замууд иймэрхүү хашлага нийлүүлж эхлэх бөгөөд зохион бүтээгчид нь олон улсад ч энэ хашлагыг ашиглаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)