Биржийн бус зах зээл бий болгоно

Монголын үнэт цаасны биржийнхэн www.marketinfo.mn вэб сайтын эрхлэгчидтэй хамтран Монголд биржийн бус зах зээлийг (OTC market) сонгодог утгаар нь хөгжүүлэх гэрээг өчигдөр байгууллаа. Үнэт цаасны зах зээл нь биржийн болон биржийн бус гэсэн хоёр төрөлтэй байдаг. Биржийн зах зээлд үнэт цаас гаргахад компаниудад тавих шалгуур өндөр, цаг хугацаа нэлээд зарцуулдгаараа онцлогтой. Тэгвэл биржийн бус зах зээл нь харьцангуй бага шалгууртай, хөрөнгө оруулалт татах хугацаа богино, санхүүжилт босгох зардал бага байдгаараа давуу талтай аж. Талууд хамтын ажиллагааны хүрээнд дотоодын жижиг, дунд компаниудад хөрөнгө оруулалт татах боломжийг олгох гэнэ. Ингэхдээ биржийн бус зах зээлд гарч буй үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг зориулалтын платформоор зохион байгуулах аж. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээллийг тогтмол илгээж, судалгаа, шинжилгээгээр хангаж ажиллах юм байна. Биржийн бус зах зээлийг сонгодог утгаар нь бий болгосноор жижиг, дунд компаниуд уян хатан нөхцөлтэйгээр хөрөнгө татаж, үйл ажиллагаагаа тэлэх ач холбогдолтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)