Билли Айлиш шилдгээр тодрох магадлалтай

billie eilish

Хөгжмийн хамгийн алдартай сувгаас зохион байгуулдаг “MTV video music awards” энэ сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотод болох юм. Энэ жилийн шагнал гардуулах ёслолд дуучин Ариана Гранде, Тейлор Свифт нар тус бүр арван төрөлд нэр дэвшиж байгаагийн дотор наадмын хамгийн гол ангилал болох оны шилдэг клип төрөлд өрсөлдөнө. 

Тодруулбал, Ариана Гранде энэ төрөлд “Thank u, next”, харин Тейлор Свифт “You need to calm down” дуугаараа өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн дуучин Билли Айлиш, реппер Lil Nas X, 21 Savage болон “Jonas brothers” хамтлаг тус наадамд өрсөлдөж байна. Харин оны шилдэг уран бүтээлч шалгаруулах төрөлд дуучин Ариана Гранде, Билли Айлиш, Шон Мендес, “Jonas brothers” хамтлаг, реппер Cardi B, Halsey нар нэр дэвшжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)