Билли Айлиш махны хэрэглээнээс татгалзахыг уриалжээ

АНУ-ын залуу дуучин Билли Айлиш 26 сая дагагчтай инстаграмм хуудсаараа дамжуулан махны хэрэглээнээс татгалзаж, цагаан хоолтон болохыг уриалжээ.

Тухайлбал, “Fair Oaks” фермд үнээнүүдийг зовоож буй дүрс бичлэг олон нийтэд цацагдсаны дараа тэрбээр “Хүн юу хүссэнээ идэх хэрэгтэй гэж боддог учраас би ихэнх үед дуугүй өнгөрдөг байлаа. Бусдад өөрийн үзэл бодлыг тулгах албагүй гэж бодсондоо л тэр.  Хэрвээ та нар амьтан зовоосон энэхүү бичлэгийг нүдээ цавчлахгүйгээр үзэж байгаа бол өөрийгөө тэрхүү харгислалыг үйлдэхэд хувь нэмрээ оруулсан гэж бодоорой. Мах амттай гэдгийг би сайн ойлгож байна. Гэхдээ “Ганц хүн махнаас татгалзаад ямар хэрэг байна” гэж бодож байгаа бол та андуурч байна. Нэг ч гэсэн хүн бусдаас ухаантай байж болно шүү дээ” хэмээн тайлбарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)