Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг мэдээллийн технологит сургаж байна

 Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх замаар хурдацтай хөгжиж буй энэхүү салбарын үр шимээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж буй гэнэ. БНСУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг КОЙКА-ийн санхүүжилтээр 2016 онд тус төв үүд хаалгаа нээж байсан юм. Эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү төвийг НЗДТГ, Азийн сан хамтран дэмжиж ажиллаж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв инкубатор төслийн хоёрдугаар шатны нээлтийн ажиллагаанд “Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ “Инкубаторын түргэвчилсэн хөтөлбөрт нийт 28 эмэгтэйг сонгон шалгаруулж, эхний 3 шатанд хамрагдсан эмэгтэйчүүд хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн. 4 дэх шатанд шалгарсан эмэгтэйчүүд бизнес хөгжүүлэлтээ хийгээд явж байна. Тэдний бизнесийг дэмжиж төслийн хамтрагч тал Голомт банкнаас 40 эмэгтэйд бизнесийн зээлийн карт, 19 эмэгтэйд  Нийслэлийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сантай хамтран 200 гаран сая төгрөгийн бага хүүтэй зээл олгож, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжин ажиллажээ” гэлээ.

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, орчин үйл явцыг шинэ шатанд гаргаж өөрийн бизнестэй эсвэл бизнесээ эхлүүлж буй эмэгтэйчүүдэд төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Үүнд бизнесийн зөвлөгөө, сургалтууд, холбоо, танилын хүрээ нэмэгдүүлэх арга хэмжээ, менторинг үйлчилгээ, комьпютерийн танхим, санхүүгийн боломжууд, түүнийг хэрхэн олж авах мэдээллээс гадна бизнесийн түргэвчилсэн хөтөлбөрт хамруулж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар 5000 эмэгтэй төрөл бүрийн сургалт, үйлчилгээнд хамрагдаж, БЭЭТ-ийн гишүүнчлэлийн тоо 2700 хүрсэн байна.

Төслийн хоёрдугаар шатанд БЭЭТ-ийн үндсэн үйл ажиллагаа болох бизнесийн сургалт, үйлчилгээ болон бичил болон жижиг бизнесийг дэмжих ажлууд үргэлжлэн явагдана. Энэ шатны онцлох үйл ажиллагаа нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар олгох, бизнестээ үр бүтээлтэйгээр ашиглах арга замуудад сургах, энэ салбарт эмэгтэйчүүд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)