21 настай бүсгүй эмнэлэгт хүргэгдэх замдаа учир битүүлгээр амиа алдав

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, УДЭТ-ын дэргэдэх “Бизнес тауэр”-т байрлах “Бизнес” зочид буудалаас энэ сарын 1-2-нд шилжих шөнө эмнэлэг хүргэгдэж явахдаа нэг бүсгүй амиа алджээ. Тус зочид буудлын үйлчилгээний ажилчид уг хэргийг нууцалсан уу, ямартай ч тийм зүйл болсныг мэдээгүй гэцгээж байв.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрынхнаас энэ талаар тодруулахад “Бизнес” зочид буудалд архи уусан хүн ухаангүй болчихлоо гэсэн дуудлага ирснийг шалгахад 21 настай эмэгтэй О нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байсан нь үнэн. Амиа алдсан шалтгааныг тодруулахаар ШШҮХ-гийн шинжээчдэд хандан нарийвчилсан шинжилгээ хийлгэж байна” гэсэн юм. Тус хүрээлэнгийн шинжээч нар эд, эсийн түвшинд шинжилгээ хийж байж нас барсан шалтгааныг тогтоохоор болсныг эх сурвалжууд мэдээллээ. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд оршдог “Бизнес тауэр”-т оффис, зочид буудал, шөнийн цэнгээний газар зэрэг олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)