"Бизнесийн ногоон гарц" үндэсний чуулган болно


Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд БОАЖЯ аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны удирдлагын менежментийн системийг (БОМС)-г нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал санаачлагыг дэмжин ажиллаж байна.

Энэ чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагууд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл болон бизнесийн байгууллагын удирдлагуудыг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг өнөөдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Бэст Вестэрн Премиер Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах аж.

Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, БОМС-г хэрэгжүүлж амжилтанд хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөлөл хуваалцах юм байна.

Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес ба ХӨШҮҮРЭГ” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)