“БИЗНЕСИЙН НОГООН ГАРЦ” гарын авлагын танилцуулга болно

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн хүрээнд боловсруулсан “Байгаль орчны менежментийн систем” гарын авлагын танилцуулгыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хүлэмжийн хий, цаг уурын өөрлөлт, нөөцийн хомсдол гэхчилэн Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлууд нь Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж эхэллээ. Зах зээлийн эрэлт, хөрөнгө оруулалтын орчны бизнесийн гол хөшүүргүүд ногоон байгаль орчинд хариуцлагатай бизнест илүү таатай орчин бүрдэж байна. Компаниудын хувьд хэрхэн менежментдээ ногоон бүтээмж өндөртөй, илүү нөөцийн хэмнэлт сайтай болоход зориулсан менежментийн загварууд, арга техникүүдэд суралцахад энэхүү гарын авлага нь зориулагдсан юм. Энэ төрлийн гарын авлагыг О.У-ын байгууллагууд, менежментийн институтууд хөгжүүлсэн байдаг хэдий ч Монгол хэл дээр анх удаа гарын авлага гарч байгаагаараа онцлог юм. 
Та бүгдийг хүрэлцэн ирэхийг урья.

ХААНА: Blue Sky tower 3 давхарт-Crystal танхим
ХЭЗЭЭ: 2016 оны 12 сарын 08-нд
ЦАГ: 09:30am - 13:00pm

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР: 8801-7363

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

1. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScm__Twdcf7Nv-VCYySBv1iSfWkUHZQYEbOeEHdDBzKc1klIA/viewform?c=0&w=1  семинарын бүртгэлийг онлайнаар бөглөх
2. Баталгаажуулах хариу цахим шуудан хүлээн авах
3. Семинар болох заалны үүдний бүртгэлийн хэсэгт ирцээ баталгаажуулах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)