Бизнесийнхэн үнээ НЭМЭХГҮЙ, төр ТАТВАРЫН зохицуулалт хийхээр болов

Коронавирусийн тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоож, хил хааснаар хүнсний гол нэрийн бараа, амны хаалтны үйлдвэрлэлт, нийлүүлэлт ямар байгаа, нөөц, татан авалтад ямар хүндрэл учирч байгаа асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаас гарсан саналуудыг мөн нэгтгэн УИХ-д дарга хүлээлгэн өгч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бизнес эрхлэгчдээс гарсан саналуудыг дурдвал:

  • Амны хаалтны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх
  • Гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах
  • Тээвэрлэлтээс маш их цаг хугацаа алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөх
  • Зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах
  • Валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд гарлаа. 

УИХ-ын дарга Б.Занданшатар "Хүндрэлийг нийт ард түмнээрээ хамтдаа давна. Нээлттэй ярилцаж, үнийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалах арга хэмжээ авч байгаад баярлалаа. Бүх асуудлыг судалж зохих шийдвэрүүдийг гаргана. Маргааш энэ асуудлаар өргөтгөсөн хурал хийнэ" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)