Биенээсээ гарч ирсэн төмрөөр цагны оосор хийх гэнэ

50 гаруй жилийн турш гартаа 17 сантиметрийн урт төмөр биетийг агуулж явсан эрд 45 минут үргэлжилсэн хагалгааг эмч нар хийсэн гэнэ.

1963 онд Артур Лэмпит автын осолд оржээ. Тэрбээр хөлөө хугалснаас гадна зүүн гар нь гүн зүсэгдсэн аж. Хожим нь шүүхийн байгууллага руу орох үед төмөр илрүүлэгч тэрхүү гарыг нь "мэдэрч" байсан тул тэрбээр рэнтген зураг авахуулснаар, эргэлтийн дохио өгдөг нарийн төмөр гарынх нь маханд  гүн зоогдсон болохыг олж харжээ.

Олон жилийн турш төмөр биет Артурт ямар нэгэн зовиур шаналгаа үзүүлээгүй байсан ч өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн гар нь өвдөж эхэлсэн байна. Өдгөө 75 настай өвчтөн гараас нь сугалсан төмрөөр цагийн оосор ч юм уу ямар нэгэн дурсгалын зүйл хийхийг хүсч байгаа аж


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)