Биеийн дулаанаар цэнэглэдэг цаг

Америкийн “Matrix lndustries” компани ухаалаг “Powerwatch” анхны цагаа худалдаанд гаргалаа. Энэ нь хүний биеийн дулаанаар цэнэглэгддэг онцлогтой. Шинэ төхөөрөмж хүний алхааг тоолж, шатсан илчлэгийн хэмжээнээс гадна нойрны үечлэлийг тооцон гаргадаг гэнэ. Уг бүтээгдэхүүн хуримтлуулсан мэдээллээ “Blue­tooth”-ээр дамжуулан ухаалаг утас руу шилжүүлдэг байна. Ус нэвтрүүлдэггүй шинэ бүтээл 200 метрийн гүний даралтыг тэсвэрлэх чадалтай аж. Гурван өөр загвартай уг утсыг 169-249 ам.доллароор худалдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)