"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг баривчлагджээ

"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнд ажлын өрөөний тавилга, эд хогшлоо хураалгахыг удаа дараа шаардаж буй. Тэрбээр Г.Билгүүнийг 51.6 сая төгрөгөөр ажлын өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгийн авлига авсан хэмээн сүүлд хэвлэлд ярьсан байдаг.

Тэгвэл өнөө өглөө Б.Мөнхцэлмэг ХЗДХЯ-ны байран дээр дахин ирж шаардлагаа өгөх гэтэл цагдаагийн алба хаагчид түүнийг баривчилжээ. Цагдаа нар түүнд хүч хэрэглэж, энгийн автомашинд суулган авч явсан гэх мэдээлэл байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)